Бүлгийн даргад Б.Гарамгайбаатарын нэрийг дэвшүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Хурлаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ.

Тэгэхээр бүлгийн хуралдааны дараа түүний нэрийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж танилцуулах юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ