Шоу ертөнцөд од болон гялалзаж буй хиймэл хөлтэй Викториа Модеста

Латви улсаас гаралтай Англи дуучин Викториа Модеста нь ОХУ-д 1988 онд төржээ. Тэрээр хиймэл хөлтэй загвар өмсөгч бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн шоу ертөнцөд од болон гялалзажяваа зоримог, авьяаслаг бүсгүй юм.

Хүүхэд насныхаа ихэнх цагийг эмч нарын хайрамжгүй байдлаас болж эмнэлэгт өнгөрүүлж байсан түүний 15 удаа мэс засал хийлгэж хөлтэйгээ үлдэх гэсэн оролдлогууд нь амжилтгүй болсоор хорин насандаа зүүн хөлнөөсөө хагацсан ч хэн нэгнийг гуйж амьдралд бууж өгөхийг хүсээгүй нэгэн юм.

Тэрээр багаасаа дуу хөгжимд суралцаж гоцлол дуулдаг байжээ. Гэвч 1999 онд түүний эцэг эх хоёр нь түүнийг авч Лондон руу нүүх гэнэтийн шийдвэр гаргажЛондонд иржээ. Энэ нь магадгүй түүний хувьд ч зөв шийдвэр болж дуучин болох эхлэл нь байсан юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ