"Хамарын хийд"-д зорчиход замын төлбөр авна

Дорноговь аймгийн төвийг Хамарын хийдтэй холбосон хатуу хучилттай авто замөнгөрсөн жил ашиглалтад орсон. Уг авто замыг хүнд даацын машинаас хамгаалах, зорчигчдоос зам ашигласны төлбөр хураах зорилгоор Зүүнбаянгийн төмөр замын гармын хойно төлбөр хураах цэг байгуулжээ.
Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр барьсанэнэхүү цэгийн гадна талыг 2015 оны гуравдугаар сараас тохижуулан, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан, Зүүнбаян чиглэлд зорчих жолооч нараас хураамж авах бөгөөд Дорноговьаймгийн Замын санд төвлөрүүлэх юм байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ