Сүхбаатар дүүрэг хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг авто машинтай боллоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГазрын авто машины парк шинэчлэлд зориулан тусгай тоноглол бүхий манай орны цаг агаарын нөхцөлд тохирсон, хог хаягдлыг тээвэрлэж, шахдаг гурван авто машиныг хүлээлгэн өглөө.
Тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан түлхүүр гардуулах үйл ажиллагааны үеэр "Дүүргийн 6.8.10.11.12.13.18.20 дугаар хороодын 1000 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, мөн хариуцсан хороодын айл өрхийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг тус газарт орон нутгийн хөрөнгөөр эдгээр автомашинуудыг олгосноор техникийн шинэчлэлтийн ажилд нь бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй, хог тээвэрлэлт сайжирна. Та бүхний дүүргээ цэвэр цэмцгэр байлгах их ажилд тань амжилт хүсье” хэмээн онцлон хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ