Б.Гарамгайбаатарыг АН-ын бүлгийн даргад дэмжлээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлсэн. Улмаар түүний нэрийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлснийг санал нэгтэй дэмжжээ.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг 16.30 цагт хуралдаан зарлажээ. Түүгээр бүлгийн дэд даргыг ярихаар болсон тухай дуулдаж байна.
Олонхийн бүлгийн дэд даргын албыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хашдаг юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ