Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Э.Ням-Очир нар МУГТ цол хүртэнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шагнал гардуулах юм.

Спортын салбараас Жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир нар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ.

Харин чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ