Тамхинаас болж угаартжээ

Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.
Ингээд тус байранд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтсаны улмаас гал гарч, өөрөө угаартсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхаарууллаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ