Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

2014 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс ,бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ