Хот хоорондын тээврийн жолооч нарт хурдаа тохируулан явахыг санууллаа

Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо дээд тал нь 70 км хурдтай явах ёстой байдаг байна.Харин энэ дүрмийг биелүүлээгүйгээс хот хооронд зам тээврийн осол гаргах нь нэмэгджээ.
Иймд хурдаа тохируулан явахыг Зам тээврийн яамнаас анхаарууллаа. "Холбогдох газраас хот хоорондын нийтийн тээвэрт хяналт тавьж байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүдийн хурдыг хянахаар GPS системийг суурилуулсан. Ингэснээр орон нутгийн чиглэлд тээвэр хийж байгаа тээврийн хэрэгслүүдийг аль зам дээр, ямар хурдтай явж байгааг хянаж байна" гэж Зам тээврийн яамны Авто замын тээврийнхэн хэллээ. Орон нутгийн замд 68 чиглэлд мянга шахам тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаа аж.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ