Гурван сая дахь иргэний үе чацуутанд гурван сая төгрөг өгнө

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар гаргасан билээ.

Тэрхүү эрхэм хүндэт иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэлх төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна.

Мөн гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах юм. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцуулжээ.

Чацуутнуудад олгох гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ