Монгол улсын мал тооллогын дүн гарлаа

Үндэсний статистикийн хорооноос орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг.Энэ жилийн мал тооллогоэнэ сарын 17-ны өдөр өндөрлөсөн юм. Малтай өрх, аж ахуй нэгжийн бүртгэл тооллогын ажлын чанарыг сайжруулах зорилгоор бүртгэлийг онлайнаар явуулсан.

Малын тооны өсөлт 2013 онтой харьцуулснаарАдуу 375.9мян толгой буюу14.4% , Үхэр 503.3 толгойбуюу 17.3%, Тэмээ 27.8 мян толгой буюу 8.6%, Хонь 3143.0мян толгой буюу 15.7%, ямаа 2776.1 мян толгой буюу 14.4% өссөн байна. Харин сүргийн бүтэц 2013 онтой харьцуулснаар Мал тооллогын 2014 оны дүнгээр сүрэгт үхэр, хонины эзлэх хувь 0.2-0.3 пунктээр өсч,ямааных 0.3 пунктээр буурч, харин адуу, тэмээний эзлэх хувьөмнөх оны түвшинд байна.

Хамгийн олон толгой мхл тоолуулсан сумдаарӨмнөговь аймгийн Ханбогд сум 22.7 мян толгой тэмээ,Хониор архангайн эрдэнэмандал 273.9 мян толгой ,Ямаагаар Өвөрхангайн Богд230.7 мал тоолууллаа.

Мал тооллогын 2014 оны урьдчилсан дүнгээр 200 хүртэлх малтай өрхийн тоо өмнөх оныхоос 0.4-1.3 пунктээр буурч, 201-ээс дээш толгой малтай өрхийн тоо 0.1-2.0 пунктээр өссөнбайна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ