Т.Батцэцэгийг МЗХ-ноос шагналаа

Лондон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн мисс” тэмцээнд манай улсаас оролцсон Т.Батцэцэгт Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооноос санаачлан МЗХ-ны “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагналаа.

Мисс Т.Батцэцэг эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх зэргээр тун завгүй байгаа гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийг нь дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ