МАН-ын ирээдүйтэй боловсон хүчин Төрийн нарийнаар тодорчээ

Шийдлийн Засгийн газар байгуулагдаж удаан дуншсаны эцэст сайд нараа, дараа дэд сайдуудаа тодруулсан бол одоогоор яамдын Төрийн нарийн, агентлагуудын дарга нарыг тодруулах "нөр их ажил"-д намууд хүчин зүтгэж байна.

Тухайлбал МАН өөрийн харьяанд байгаа таван яаманд Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохоор болоод байгаа.

Тодруулбал Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл лавтай очих болсон нь эх сурвалжийн мэдээллээр батлагдлаа.

Уяач гэхээс илүүтэй хууль батлалцаж, төр түшилцэж явснаараа олонд танигдсан эрхэм Ч.Сайханбилэгийн засгийн газрын өнгөн дээр ийнхүү Барилга, хот байгуулалтын яамны нарийн ширийнийг залгуулж гүйцэтгэх албанд очихоор болжээ.

Энэ тухай вэбсайтуудаар ч нийтлэгдсэн бөгөөд уншигчдын үлдээсэн комментуудыг үзвэл МАН-ын төрийн нарийнуудад тийм ч таатай бус байгаа бололтой.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ