Дугаарын хязгаарлалт баярын өдрүүдэд үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Тиймээс “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын өдөр буюу энэ сарын 29-нд болон 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцох болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ