Дүнжингарав-Улиастайн зам мягмар гарагт нээгдэнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км авто замын ажил хийгдээд байна. Авто замын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн юм.
Тус замыг 15 метрийн өргөн, дөрвөн эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбох бөгөөд Нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болно. Шинэ авто замыг мягмар гарагт буюу энэ сарын 30-ны өдөр албан ёсоор нээхээр төлөвлөжээ. Нээлтийн ёслолын ажиллагаа Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш 1.6 км-т болох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ