Жүжигчин Г.Ундармаа Ариунаа Сүритэй хамтарч ажиллажээ

"Single Ladies" киногоороо өнгөрсөн жил үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Г.Ундармаа хоёр дахь дэлгэцийн бүтээлээ нээхээр зэхэж буй. "Тютю" хэмээх киногоороо эмэгтэй хүний амьдарлын нарийн нандин бүхнийг өгүүлэх бөгөөд киноны гол дүр, арын албанд урлаг, гоо сайхан, загварын чиглэлээр Монголын урдаа баридаг шилдэг уран бүтээлчид ажиллажээ.
Дэлхийн загварын ертөнцөд эх орныхоо загварын хөгжлийг таниулсан дизайнер Ариунаа Сүри тус киноны стиль, имиж хувцаслалтыг хариуцан ажиллаж "Тютю"-ийн дүр тус бүрд хувцас урласан байна. Мөн монголын шилдэг үсчидийн нэг Хосоо үсний стилийг тодорхойлжээ.
Харин киноны гол дүрд топ модель Д.Ариунцэцэг, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, балетчин жүжигчин М.Цэрэндолгор зэрэг уран бүтээлчид тогложээ. "Тютю" 2015 оны нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийхээр товлоод байгаа ажээ.
Сонирхуулахад, Тютю гэдэг нь балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Хормой нь унжсан дан давхаргатай эсвэл дэрвийсэн олон давхаргатай байдаг гэнэ.




Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ