"Шинжлэх ухаанаа аваръя" цуглаан болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн шинжлэх ухааны салбарт хийх өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Харин түүний хэлсэн үгэнд шинжлэх ухааны салбарт ажиллагсад буюу эрдэмтэд санал нийлэхгүй байгаа гэдгээ өнгөрөгч долоо хоногт илэрхийлж Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Тэд “Ерөнхий Сайдын хэлсэн үг амьдрал дээр хэрэгжвэл монголын шинжлэх ухааны салбар цаасан дээр үлдэж ч мэднэ. Хэдхэн байгаа хүрээлэнгээ нийлүүлэх, харьяаллыг нь өөрчлөх цаг болоогүй. Цаг нь болоход бид өөрсдөө аяндаа нэгдэх болно. Болоогүй байхад нийлүүлснээс болж олон хүрээлэн устаж үгүй болсон туршлага манайд бий. Тиймээс шинжлэх ухааныг хөнөөлгөхгүйн төлөө тус салбарт ажиллагсад тэмцлийн бүх арга хэрэгслийг ашиглах болно” гэдгийг онцолсон билээ.

Тэгвэл энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 12.00 цагаас энэхүү асуудлаар Чингисийн талбайд "Шинжлэх ухаанаа аваръя" цуглааныг зохион байгуулах гэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ