Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно

Өнөөдөр Засгийн газрын 2014 оны хамгийн сүүлийн хуралдааныг хийнэ. Хуралдаанаар хуваарьт асуудлыг хэлэлцэхээс гадна гурван зүйлийг тусгайлан авч хэлэлцэхээр болсон байна.

1-рт: Засгийн газар 2014 оны ажлаа дүгнэх.

2-рт: Ирэх жил Засгийн газар ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллахаа тодорхой болгох.

3-рт: Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгч нараар томилох.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-аас 5, ИЗНН-аас 1 Төрийн нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр томилох аж. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын даргын зөвлөх Г.Баясгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, дэд сайд асан Б.Цэнгэл, Гаалийн Х.Баатарын эхнэр Баярт, хуульч Цолмон гэх мэт эрхэмүүд тунаж үлдсэн гэж яригдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ