"Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр 33 хүнийг шагналаа

Шинэ оны босгон дээр салбар бүр энэ онд хийсэн ажлаа дүгнэн шилдгүүдээ тодруулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад цол тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Уг ёслолоор төрийн албаны албан үүргээ үнэнч шударгаар,идэвх санаачлагатай тогтвортой ажиллан амжилт гаргасан нэр бүхий 33 хүнийг "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнан урамшуулсан юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан баяр хүргэн, гардуулсан юм. Энэхүү хүндтэй шагналыг төрийн албанд 18 аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, ямар нэгэн ёс зүйн алдаа, дутагдал гаргаж байгаагүй хүнд олгодог ажээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ