Малайзын онгоцны зорчигчдын 40 цогцсыг тэнгисээс илрүүллээ

“AirAsia” компанийн сураггүй болсон Airbus онгоцны эрлийн ажиллагааг шийдэж болохуйц явдал тохиолдоод байна. Учир нь эрлийн багийнхан Явагийн тэнгисээс 40 цогцос олоод байна. Тэрхүү цогцсуудыг онгоцны зорчигчдынх хэмээн албаныхан батлаагүй байгаа ч эрлийн багийнхнаас гарсан эх сурвалж таамаглалыг нотолж байна.

Учир нь зарим зорчигчдын хувцаснаас нисэх онгоцоор зорчиж явсны баталгаа болох эд зүйлс олдсон, онгоцны суудлын зарим эд анги цогцсуудтай холбоотой байсан, мөн аврах хантаазгүй байсан зэргийг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэнгист хөвж явсан цогцсууд Ява болон Калимантан арлын ойролцоо олдсон юм. Одоогоор цогцсуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргаад байна.

Үүнээс хэдэн цагийн өмнө мөн л Явагийн тэнгисээс онгоцны сэг байж болох хэсэг биетүүдийг илрүүлээд байсан юм. Ингэснээр Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэгийн Airbus онгоц сүйрсэн болох нь улам бүр баттай болж эхэллээ. Онгоцонднислэгийн багийн долоон гишүүн, 137том хүн, 17 хүүхэд, нэг нярай зорчиж явжээ. Зорчигчдын ихэнх нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн тус тус нэг иргэн байгаа аж.

Сураггүй болоод гурав хонож буй “Airbus A320-200” онгоцны эрэлд АНУ, Франц, Австрали улсууд нэгдсэн байна. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажиллагаанд Малайз, Сингапур, Австрали, Франц, АНУ улсууд нэгдээд буй бөгөөд Өмнөд Солонгос, Хятад, Франц улсууд туслах хүсэлтээ ирүүлжээ. Ява тэнгисийн зүүн хэсэгт олон улсын 30 хөлөг, 15 нисэх, онгоц эрэл, хайгуул хийж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ