Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нийтийг хамарсан томоохон баяр ёслолын өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Ялангуяа энэ үеэр дээрэм, танхай, хулгайн хэргээс гадна зам тээврийн ослын тоо өсдөг. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Ингэхдээ нийт535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэх юм.
Ийнхүү шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд,олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар ажиллана.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ