Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халхголын сав нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талыннутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 15-20 хэм,Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм,бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ