“Хамтдаа бэлэглэе” аянаар хүүхэд хүүхэддээ бэлэг бэлджээ

Дэлхийн Муза сангаас санаачлан зохион байгуулж буй “Хамтдаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү аяны зорилго нь нэн ядуу амьдралтай, хүнд өвчтэй, эцэг эх нь шоронд ял эдлэж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй 400 хүүхдийг шинэ жилийн баяраар баярлуулахад оршиж байгаа аж. Аяны хүрээнд Улаанбаатар хотын ядуурал өндөртэй Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Банзүрх, Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Зуунмод хотын нийт 400 гаруй хүүхдэд хувь хүмүүс, албан газруудын өгсөн хандиваар бэлэг тараагаад байна.

Тус аянд хувь хүмүүс болон 20 гаруй аж ахуйн нэгжүүд нэгдсэнээс гадна АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд, Москва хотод сурч байгаа “Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо”–ны залуус идэвхитэй оролцжээ. “Хамтдаа бэлэглэе” аяныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Мөн энэхүү аянаар хүүхэд хүүхэддээ бэлэг бэлэглэжээ. Шинэ Үе дунд суруулийн 800 сурагчид, мөн Дархан-Уул аймгийн 19-р дунд сургулийн 4А ангийн хүүхдүүд хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэлээсээ өгсөн бөгөөд өөрсдөө бэлэг бэлтгэж өгсөн гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ