Нийслэлийн авто замд 85 тонн бодис цацав

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2014 оны 12 сарын 29-ний өдөр орсон цасыг хайлуулах ажлыг дараах байдлаар гүйцэтгэсэн байна. Тухайн өдрийн 17 цагаас эхлэн 12 сарын 30-ны өглөөний 04 цаг хүртэл Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар даваа, гүвээ; гүүр; өгсүүр зам; уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацлаа. Мөн өчигдөр 07 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон машинаар бодис үргэлжлүүлэн цацжээ.Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ