“Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн борлуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б нь “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Тэрээр Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв дээр тус архиа борлуулдаг байсан аж.
Иймээс иргэд та бүхэн анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ