Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна.

2015 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар 14-19 хэм, говийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ