Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болно.

Хохирогчийн талаас хохирогчид анх задлан хийсэн н.Долгормаа эмчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан билээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ