Тавантолгойн ажлын хэсгийнхэн өнөөдөр хэлэлцээг эхэлнэ

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд хэрхэн ямар байдлаар оруулах вэ гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хэлэлцээний ширээний ард сууна. Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар шалгарсан.

Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон компаниуд олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хариуцаж ажиллахаас гадна Хятадын Чалко компанид тавьсан Монголын Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой юм. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааг олгох ажлыг хариуцана.

Тавантолгойн ордод тэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх урьдчилсан мэдээлэл бий. Тавантолгойн томоохон төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээг эхлүүллээ гэх мэдээлэл хөрөнгө оруулагчдын хувьд эерэг нөлөөллийг бий болгож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ