Г.Алтанхүүд 3 жил хорих ял оноолоо

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдох Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо. Шүүхээс түүнийг найз охиноо хөнөөгөөгүй гэж үзсэн юм. Тодруулбал, түүнд үүсгээд байсан хүнийг санаатай алсан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байна.

Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноолоо.

Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр Г.Алтанхүү 2 жил хоригдоод суллагдахаар болжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ