Ц.Алдармаагийн зүйл анги өөрчлөгджээ

"Шинэ үе продакшн"-ы жүжигчин Ц.Алдармаа "тэнсэн"-д хамрагдах боломж бүрджээ.
Жүжигчин Д.Оюунтуулыг халуун усаар түлсэн тэрээр анхан шатны шүүхээс 7 жилийн ял авч Хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар батлан даалтад гараад байгаа. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаагийн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гарч түүнийг Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсаныг тогтоожээ.
Ингэснээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял нь дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой болж байгаа юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ