Хэсэг залуус автомашиндаа архи ууж байгаад угаартаж, амиа алджээ

Сүүлийн үед иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, угаарын хий болон гал түймэрт угаартаж амиа алдах нь ихэсчээ.

Тодруулбал, оны дараахан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 20 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 22 настай эрэгтэй автомашиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн хордлогын яаралтай төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хордсон байна.Түүнчлэн, хэсэг залуус автомашиндаа архи ууж байгаад амиа алджээ.

Иймд иргэд согтуурсан үедээ жолооны ард суухгүй байж, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ