Хандгайтад 2006 онд 90 гаруй хүн бэртэж байжээ

Өнгөрсөн Пүрэв гарагт “Хандгайт”-ын цанын баазад золгүй явдал гарч чаргаар гулгаж байсан хүүхэд хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Түүнчлэн“Хандгайт”-ын цанын баазад 2006 онд 90 гаруй хүн гэмтэж бэртсэнээс ихэнх нь хүүхэд байжээ. Сурагчийн амралт үргэлжилж байгаа үед эцэг эхчүүд хараа хяналтаа өндөржүүлэхийг холбогдох албаныхан онцлон анхааруулсан юм.

Амралт чөлөөт цагаараа цанын баазад гулгахдаа анхаарал болгоомжтой байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ