Бууны албан татварыг нэмэгдүүлэхээр боллоо

2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахтай холбогдож, бууны албан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна.

Одоогоор буунд 4000-6000 төгрөгийн татвар ногдуулдаг байна. Харин өөрчлөлтөөр50.000-100.000 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэхдээ бууны маркаас хамаарч дараах өөрчлөлт оруулсан байна. Үрлэн сумтай буу 50 мянга, 6.4 мм хүртэлх төрлийн буу 50 мянга, 6.5 буюу түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буу 100 мянган төгрөгийн татвар ногдуулахаар заагаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ