"Гал үндэстэн" мэдээлэл хийнэ

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооныхон хамтран өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ.

Тэд өнгөрсөн онд төрийн ордонд халдсан хэргээр шүүхээс хорих ял авсан гишүүдийнхээ талаар мэдээлэл хийх юм.

Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын бие нь муудсаны улмаас Зайсангийн хорих эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өмнө тэд мэдээлэл өгч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ