Өнөөдөр 10 мянган багш, эмч Чингисийн талбайд жагсана

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээ эхэлсэн. Энэ хэлэлцээндЗасгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхтгоно гэжээ.
Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж байна. Тэд дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх зорилгоор өнөөдөр Чингисийн талбайд жагсах болсноо мэдэгдлээ.
Төрийн 180 мянган албан хаагчаас 116 мянга нь багш, эмч, соёл урлагийн салбарынхан аж. Энэ салбарт ажиллагсдын дунд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон гэнэ. Гэтэл тэдний тэтгэвэрт гарахдаа төрөөс нэг удаа авдаг тэтгэмжийн хэмжээг багасгасныг ч эсэргүүцлээ.
Үр дүнгийн урамшууллаар улиралд нэг удаа тухайн багшийн цалингийн 45 хүртэлх хувийн нэмэгдэл олгодог ч бодит амьдрал дээр энэ мөнгийг олгодоггүй гэж өчигдөр мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ