Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу энэ сарын 10-ны өдөр буюу маргааш бүх нийтээрээ ажиллах хэдий ч авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Сануулахад, шинэ жилийн баяртай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийг амралтын өдөр болгон шилжүүлж, энэ оны эхний сарын хагас сайн өдөр нөхөж ажиллахаар болсон билээ.Хэдийгээр маргааш ажлын өдөр ч гэсэн бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчилдэггүйтэй адил байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ