Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ухаалаг карттай болно

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтранорчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад 2 дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар олгохоор боллоо.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж, судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвдүнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгох, ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхсурагчдад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, ёс суртахууны боловсрол олгох,нийтийн тээвэрт сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбооноос Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачилан сурагчийн үнэмлэхээр 20-50 хувийн хөнгөлөлт үзүүлж, кино боловсрол олгох хөтөлбөрийгхэрэгжүүлэх юм.
Сурагчийн үнэмлэхийг дэмжих үүднээс “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг Хаан даатгал, Монре даатгалын компаниудтай хамтраннийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн үнэмлэх уншигч машинуудыгүнэ төлбөргүйгээрбайршуулахаар болсон бөгөөд уг машиныг ерөнхий боловсролын сургуулиудбайршуулахыг хүсвэл дээрх хоёр даатгалын компанидхандаж болох юм. Мөн "Кэвико" компанитай хамтранүнэ төлбөргүйгээр онлайн сургалтад хамрагдах, интернэтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг олон ажлыгсурагчдад зориулан шинээр нэвтрүүлж байна.
Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарчбайгаа бөгөөд 2015 оны 1 сарын 27-ны өдрөөс эхлэнхүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ