Гал түймрийн дуудлага нэмэгджээ

Он гараад дөнгөж 10 гаруй хоног өнгөрч байгаа чгал түймрийн дуудлага нэмэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Тухайлбал, он гарснаас хойшхи 10 хоногийн дотор 275 удаа түймэр гарсан байна. Үүний талаас илүү хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй, цахилгаан хэрэгслээ буруу ашигласан, мартсанаас үүдэлтэй хэрэг гарчээ.
Ялангуяа сургууль амарсан энэ өдрүүдэд иргэд санамсар, болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ