PRIUS автомашин халдлагад өртөх нь ихэсжээ

Сүүлийн үед машины хучлага, эд зүйлсийг хулгайлах хэрэг буурахгүй байх хандлагатай байна.
Иргэдээс тээврийн хэрэгслийн хучлага, мөн дотроос нь эд зүйл хулгайлах, ялангуяа PRIUS автомашины толь, сетикийн хамгаалалт зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан дуудлага ирж байгаа аж.
Цагдаагийн байгууллага иргэдийнгомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа юм.
Иймээс иргэд та бүхэн харуул хамгаалалтгүй, зориулалтын бус газар автомашинаа байрлуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ