“Гарааны сар” эхэлжээ

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарыг“Гарааны сар” болгожээ.
Харин хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэсэн уриануудтай сар бүрийг өртөөлүүлэх юм байна.
МЗХ-ныхон 2015 онд хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ