Монгол улсын ШУА-иас Ерөнхийлөгчид уриалга хүргүүлнэ

Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэх гэж байна.

Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, "Хятадын хаан" хэмээн дэлхийд тунхаглаад байна. Манай улсын хэмжээнд ч мөн адил Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүй ёсны хэрэг юм.

Иймээс Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, мөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар эрдэмтэд өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ