Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг хийдэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, Энэ сарын 8-9 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг хийж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэд дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байгаа гэнэ. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулсныг нь тогтоожээ.
Иймээс иргэд та бүхэн зуслангийн байшингаа цаг гарган эргэж тойрч, эсвэл байнгын харуул хамгаалалт, манаачтай байлгахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ