Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон.
Олон нийтийн Цагдаа болох хүсэлтэй иргэд дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
- Хорооны Засаг даргын тодорхойлолт /өрхийн орлогын мэдүүлэг/
- Ажиллаж суралцаж байсан бол тухайн газрын тодорхойлолт
- Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
- 4*6 хэмжээтэй 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй 3-н ширхэг цээж зураг
- Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул Эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 6төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна. Үүнд, Биохими, Сүрьеэ /цээжний зураг/, Цусны Ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ, Хэвлийн ЭХО, Эмэгтэйчүүд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ