“Монголын сайхан бичигтэн” тодорлоо

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр уран зургийн галлерейд боллоо.Энэ удаагийн тэмцээнд 800 гаруй бүтээл ирснээс 38 оролцогчдын бүтээл шагналт байранд шалгарсан байна.
Хүмүүн бичиг сонин, Жем интернэйшнл, Монцамэ агентлагаас хамтран зохион байгуулдаг уг уралдаан энэ жил 18 дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ удаагийн бүтээлийн төрөлдоролцогчдын хувьд үйс, торго, мод, арьсан эдлэлүүд дээр урлахаас гадна, будаа болон дорнын цаасан урлагийг монгол бичгийнбичигтэй хослуулсан нь шинэлэг байв. Тус тэмцээний шилдэг 99 бүтээлээр уран зургийн галерейд үзэсгэлэн нээсэн байна.
Энэ удаагийн уралдааны оролцогчдоос хамгийн өндөр настай нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн залуу оролцогч нь Баянхонгор аймгаас оролцсон 6-р ангийн сурагч М.Буянхишиг байсан юм. Шалгарсан бүтээлүүдийн эздээс хамгийн хол нь Увс, Ховд аймгаас оролцсон хүүхдүүд байлаа.
Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг гадаадад аялах эрхээр, харин төгсөх ангийн оролцогчдын хувьд МУИс болон МУБИС сургуулиудад дөрвөн жил төрийн сангийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнасан юм. Нийслэлийн 93-р дунд сургуулийн 12-р ангийн сурагчӨ.Очирпүрэв, Архангай аймгийн 3-р сургуулийн сурагч Э.Цэцэнбилгүүн нар МУИС-д, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын дунд сургуулийн 12-р ангийн сурагч Г.Наранцэцэг,Увс аймгийн ахлах 3-р сургуулийн 12-р ангийн сурагчБ.Номин-Эрдэнэ нар МУБИС-д 4 жил төрийн сангийн тэтгэлгээр суралцах эрхийг тус тус хүртсэн байна.
Жил бүр ерөнхий сайд уг ёслолд оролцдог уламжлалтай байсан ч энэ удаад оролцсонгүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МУ-ын сайд С.Баярцогт, СГЗ Г.Аким нар оролцсон юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ