ШУА-аас Ерөнхийлөгчид уриалга, санаачлага хүргүүлэв

ШУА-аас МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж уриалга гаргалаа. Тэдний зүгээс Монголын их хаан Хубилай хааны түүхэн гавьяаг олон нийтэд таниулж, түүний мэндэлсний 800 жилийн ойг орондаяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргах санаачилгыг гаргаж байна.
Монголын их хаан Хубилай хаанымэндэлсний түүхт 800 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан, Хубилай хааны байгуулсан гавьяаг дэлхий нийтэд алдаршуулж, уг түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ажлын хүрээнд Юань улс болон Хубилай хаанытүүхэн асуудлуудыг дахин шинээр судалж, архиелоги, архивын дурсгалуудыг цуглуулан англи, монгол хэл дээр ном хэвлүүлэн гаргах юм. Мөн дэлхийд энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийг цуглуулж, Хубилай хаан ба Монголын их гүрэн гэсэн олон улсын хурлыг зохион байгуулах гэнэ. Түүнчлэн монголын ард түмэн болон дэлхий нийтэд Хубилай хааны түүхийг үнэн зөвөөр сурталчлах, танин мэдүүлэх гэсэн үндсэн гурванчиглэлээр ажиллаж байна.
Хубилай хаан дэлхийд анх удаа хууль ёсны цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан, худалдаа арилжаа болон соёлын харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн зэрэг Монголын төдийгүй бүс нутаг, дэлхийн түүхэнд үлэмж хэмжээнийгавьяа байгуулсан хүн юм.Хубилай хаан монголын нийслэлийг өмнө хязгаарт байгуулж,Юань улсыг үүсгэн байгуулсан ба энэ нь өнөөгийн БНХАУ-ын нийслэл Бээжин хот. Энэхүү түүхэн ойг Хятадууд тэмдэглэнэ гэсэн мэдээлэл гараад байсан ч албаныхны зүгээс үгүйсгэсэн. Тиймээс энэхүү түүхэн ойг орон даяар төдийгүй, олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх уриалга, санаачилгыг МУ-ын ерөнхийлөгчид хүргүүлж байгаа ажээ.
Мөн ШУА-ийн Нийгмийн ухааны бага чуулганы гишүүдийн зүгээс өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар зөвлөмжийг гаргасан байна. Үндэсний эдийн засгийн хувьд дэлхийн болон глобаль эдийн засгийн туршлагаас суралцаж, тэдэнтэй хамтарч, шинэ арга барилаар өргөн хүрээтэй ажиллахыг бодлогын түвшинд явуулах хэрэгтэй.Богино хугацаанд засгийн газраас авч болох арга хэмжээ, эдийн засгийн бодлого, урт хугацааны стратегийн асуудал гэсэн хоёр чиглэлээр зөвлөмж гаргасан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ