Автомашиныхаа дотор, гаднаас эд зүйлсээ алдсаар байх уу

ТА МАШИНДАА ЭД ЗҮЙЛСЭЭ ОРХИСОН УУ?
Удахгүй гараад ирэх юм чинь гэж эд зүйлсээ машиндаа орхиж бууснаас иргэд ихээхэн хохирч байна. "Хорго" хотхоны гадна байсан автомашинаас эд зүйл хулгайд алдагдсан байна" гэсэн мэдээллийг шалгахад, "Toyoto prius-11"маркийн автомашины цонх хагарсан, зүүн хойд гэрэл дохио, хөгжим, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг ком багажаа алдсан байна.
Хулгайчид хэрэггүй зүйл гэж үгүй тул энэ мэт бэлэн мөнгө, хувцас, компьютер, гар утас, бичиг баримт зэрэг эд зүйлсээ хулгайд алдах хэрэг буурахгүй байгаа юм.
ТА МАШИНАА ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БАЙРЛУУЛСАН УУ?
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрны гаднаас автомашины эд зүйл хулгайд алдагдлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад, "Toyota croun" машины дөрвөн дугуй алдагджээ. Мөн хойд хос гэрэл, хянах самбар, толь, хойд хоёр гэрэл, дугуй гээд машины эд зүйлс хулгайлдаг этгээдүүд бүлэглэн үйлдэж иргэдийг хохироосоор байгаа юм.
Иймээс иргэд та бүхэн юмандаа эзэн болж, автомашинаа хараа хяналттай газар байрлуулж, эд зүйлсээ машиндаа орхихгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ