Үндсэн хуулийг дураараа өөрчлөхийг "Чингисийн эзэнт монгол ТББ" эсэргүүцлээ

Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Чингисийн эзэнт Монгол ТББ-гаас үндсэн хуулийн талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагаас үндсэн хуулийг эзэд бол ард иргэд бид байтал УИХ-ын гишүүд энэхүү хуульд дур мэдэн өөрчлөлт оруулж байгааг эсэргүүцэж байгаагаа хэллээ. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах, түүнд хяналт тавих, гол эрх бүхий байгууллага бол аливаа улс оронд үндсэн хуулийн шүүх буюу үндсэн хуулийн цэц байдаг гэдгийг ч онцолсон юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ