Академич Д.Цэрэнсодномыг “Алтан медаль”-иар шагнажээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнажээ. Энэталаар маргааш буюу 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор мэдэгдэж, шагналыггардуулан өгөх юм.
Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь 2 дахь монгол эрдэмтэн болж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ