Сэхүүн түшмэл ажлаасаа халагдав

Туркийн зүүн хэсэгт орших Манис мужид ихээхэн хэмжээний цас орж, байдал хэцүүдсэн тул холбогдох албан тушаалтнууд байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас учирсан хохиролтой танилцахаар газар дээр нь очиж байгаа аж.

Тэгвэл тэдний нэг нь орон нутгийн фермерүүдийн мөрөн дээр заларчихсан байдалтай зургаа авахуулснаар ажлаасаа халагджээ.

Албан тушаалтан хөлөө норгохыг хүсээгүй тул нутгийн ард иргэдийн мөрөн дээр суугаад цасан хунгар дундуур явсан гэнэ. Түүнийг дагалдаж явсан гэрэл зурагчин энэ ховор мөчийг мөнхжүүлж авсанаар барахгүй интернэтэд зургийг нь тавьжээ.

Маргааш өдөр нь л тэр түшмэлийн удирдлага болчимгүй ажилтныхаа зургийг олж үзээд халах тушаал гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ