Хүүхдээ тэврээд үсрэх гэж байсан эмэгтэйг онцгойгийнхон аварлаа

Зургаан настай хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг онцгойгийн алба хаагчид аварч чадлаа. Тодруулбал, өчигдөр 09.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, зургадугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй зургаан настай охиноо тэвэрч тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажилланаюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ